Монгол Улсын Их Хурлын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай № 31
2013 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар 30 хот
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн З дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Дүгэржавын Мөнхгэрэлийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлсүгэй.
2.Энэ тогтоолыг 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2013 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар 31 хот
Монгол Улсын Их Хурлын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын гишүүн Сангажавын Баярцогтыг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
2.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.