Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай № 54
“4.7.Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа эрхлэх, эсхүл үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн гадаадын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээ 49 хувиас илүү гарах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэх бөгөөд бусад тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
2013 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 23-ны өдөр Дугаар 54 хот
Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Монгол Улсаас Йорданы Хашимитын Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашдоржийн Баярхүүг эгүүлэн татаж, Йорданы Хашимитын Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Банзрагчийн Одонжилийг томилсугай.