Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 16
(781)
— 637 —

Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх обьектын жагсаалт батлах тухай № 91

ГАРЧИГ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

177. Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх обьектын жагсаалт батлах тухай Дугаар 91 637

178. 2013 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай Дугаар 92 639

179. Авто замын төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх тухай Дугаар 96 639

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 3 дугаар Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 91 хот

Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх обьектын жагсаалт батлах тухай

Дотоодын цэргийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх онц чухал обьектын жагсаалтыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай. 2. Цагдаа, дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай. 3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх обьектын жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2004 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 135 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ
ХУУЛЬ ЗҮЙН САЙД Х.ТЭМҮҮЖИН
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД БАЙХ ОНЦ ЧУХАЛ ОБЬЕКТЫН ЖАГСААЛТ

Нэг. Дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад байх обьект

1. Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн төв байр, радио, телевизийн эфирийн студи, Хонхор дахь дамжуулах байгууламжийн радио, телевизийн техникийн төв; 2. Мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг; З. “Изотоп” төв; 4. Улаанбаатар, Чойбалсан хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж;

5. Дархан хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж; 6. Эрдэнэт хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж; 7. Ховд хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж; 8. Даланзадгад хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж; 9. “Дулааны III цахилгаан станц”, “Дулааны IY цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компаниуд; 10. Дөргөний усан цахилгаан станц; 11. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн төв лаборатори; 12. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лаборатори; 13. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори; 14. Зоонозын өвчин судлалын үндэсний төв; 15. “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар; 16. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар; 17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн; 18. Татварын ерөнхий газрын төв байр; 19. Стандартчилал, хэмжил зүйн газрын төв байр; 20. Алтан-Өлгий дэх оршуулгын газар.

Хоёр. Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад байх объект

1. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, дарь, дэлбэрэх бодисын үйлдвэр, тэсэрч дэлбэрэх бодисын агуулах; 2. “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс; 3. “Цагааннуур” худалдааны чөлөөт бүс.

Засгийн газрын 2013 оны 91 дүгээр тогтоолын хавсралт

Төрийн мэдээлэл · 2013 · № 16 (781)637–638-р хуудас