Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай № 90
2013 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 12-ны өдөр Дугаар 51 хот
Шүүгчийн албан тушаалаас огцруулах тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүхийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгч Сундуйхүүгийн Энхболд нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тул шүүгчийн албан тушаалаас огцруулсугай.
2013 оны 03 дугаар Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 90 хот
Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45.5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. “Жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор баталсан “Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын 2013 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт”-аас хавсралтад заасан төсөл, арга хэмжээг хассугай.
2. Энэ тогтоолын хавсралтад заасан төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ