Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 15
(780)
— 631 —

Зарим хүмүүсийг шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай № 50

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2013 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 12-ны өдөр Дугаар 49 хот

Зарим шүүгчдийг сэлгэн ажиллуулах тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Цэгмидийн Дайрийжавыг Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалаас Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд, Лхамхүүгийн Баатарыг Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн шүүгчийн албан тушаалаас Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус сэлгэн ажиллуулсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2013 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 12-ны өдөр Дугаар 50 хот

Зарим хүмүүсийг шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.4, 58 дугаар зүйлийн 58.1.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Нэг. Арвинбуянгийн Энхбаатарыг Дорнод аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Зоригтын Тунгалагмааг Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсугай.

Хоёр. Төрийн өөр ажил, албан тушаалд томилогдсон тул Арвинбуянгийн Энхбаатарыг Сүхбаатар аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ

Төрийн мэдээлэл · 2013 · № 15 (780)631-р хуудас