Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 15
(780)
— 629 —

Зарим хүмүүсийг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай № 47

2013 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 12-ны өдөр Дугаар 47 хот

Зарим хүмүүсийг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 58 дугаар зүйлийн 58.1.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Нэг. Батаагийн Батцэрэн, Баттогоогийн Цогт, Готовдоржийн Цагаанцоож, Дамдины Ганзориг, Дашдоржийн Мөнхтуяа, Дашхүүгийн Цолмон, Мишигийн Батсуурь, Хуушааны Эрдэнэсувд нарыг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсугай.

Хоёр. Төрийн өөр ажил, албан тушаалд томилогдсон тул Батаагийн Батцэрэнг Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний, Баттогоогийн Цогтыг Нийслэлийн Баянгол дүүргийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Готовдоржийн Цагаанцоожийг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн, Дамдины Ганзоригийг Нийслэлийн

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2013 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 09-ний өдөр Дугаар 46 хот

Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кадырийн Сайрааныг эгүүлэн татаж, Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Содномын Энхбатыг томилсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
Төрийн мэдээлэл · 2013 · № 15 (780)629-р хуудас