Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг товлон зарлах тухай № 25
176. Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай Дугаар 90 632
2013 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 11-ний өдөр Дугаар 25 хот
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг товлон зарлах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн товлон зарласугай.
2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураалтыг 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдөр явуулахаар тогтоосугай.
3.Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний саналыг 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 16-ны өдрүүдэд авахаар тогтоосугай.
4.Энэ тогтоолыг 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2013 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 11-ний өдөр Дугаар 26 хот Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: