Шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай № 13
2. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Даваажавын Батсайханыг Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээс чөлөөлсүгэй.
2012 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 13 хот
Шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул Райханы Асхабылийг Баян-Өлгий аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.
2012 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 17-ны өдөр Дугаар 14 хот
Монгол судлалыг дэмжих сан байгуулах тухай
“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.1.4 дүгээр зүйл болон “Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал”- ын 23.5; 24; 25.5 дахь заалтыг хэрэгжүүлэх, эх түүх, үндэсний соёлын өв сангаа өргөн хүрээнд судлах, нээн илрүүлэх, баталгаажуулах, судалгааны эргэлтэд оруулах, энэхүү ажилд гадаад орны эрдэмтдийг татан оролцуулах, тэдэнтэй нягт хамтран ажиллах, Монгол Улсад болон гадаад оронд монгол судлалыг хөхиүлэн дэмжих, монгол судлалыг хөрөнгө санхүүгийн хувьд ивээн тэтгэх замаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг идэвхжүүлэх, залуу судлаачдыг урамшуулах, тэдний бүрэлдэхүүнийг бэлтгэх, чадавхижуулах, монгол судлалын үр өгөөжийг нэмэгдүүлэх, дэлхий дахинд сурталчлах зорилгоор Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх