Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам батлах тухай № 77
Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолын хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Хүнсний тухай хуулийн 6.7, 6.8-д заасныг үндэслэн тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоох, тогтоосон хэмжээнд багтаан стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрлийг сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгохтой холбоотой харилцааг энэхүү түр журмаар зохицуулна.
1.2. Тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг улсын хэмжээний стратегийн хүнсний бүтээгдэхүүний
2013 оны 3 дугаар Улаанбаатар сарын 2-ны өдөр Дугаар 77 хот
Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам батлах тухай
Хүнсний тухай хуулийн 6.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журмыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэхүү журмыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.