Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 13
(778)
— 608 —

Босго үнэ шинэчлэн батлах тухай № 68

2013 оны 3 дугаар Улаанбаатар сарын 2-ны өдөр Дугаар 68 хот

Босго үнэ шинэчлэн батлах тухай

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгоход баримтлах босго үнэ”-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай. 2. Энэ тогтоолоор батлагдсан босго үнийг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөн ажиллахыг бүх шатны Төсвийн ерөнхийлөн захирагч, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Босго үнэ батлах тухай” Засгийн газрын 2006 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаар тогтоол, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын

техникийн зохицуулалтыг хууль тогтоомж, олон улсын жишигт нийцүүлэн боловсруулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2014 оноос эхлэн жил бүр улсын төсвөөс, стандартчилал, тохирлын үнэлгээний чиглэлээр хийх шинжлэх ухаан технологийн судалгаа, шинжилгээний зардлыг шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүжүүлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нарт тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Д.ТЭРБИШДАГВА
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолын хавсралт

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНД МӨРДӨХ ЖУРМЫГ СОНГОХОД БАРИМТЛАХ БОСГО ҮНЭ

(сая.төг)

№ Ангилал Босго үнийн өөрчлөлт Бараа Ажил Үйлчилгээ

Зөвлөх Бусад

1 Харьцуулалтын аргаар худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар 50.0 80.0 - 50.0

2 Шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар 10.0 10.0 - -

3 Зөвлөх сонгох бага үнийн аргыг хэрэглэж болох төсөвт өртгийн дээд хязгаар - - 50.0 -

2007 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ
САНГИЙН САЙД Ч.УЛААН
Төрийн мэдээлэл · 2013 · № 13 (778)608–609-р хуудас