“Амгалан дулааны станц” барих тухай № 55
2013 оны 2 дугаар Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 55 хот
“Амгалан дулааны станц” барих тухай
Эрчим хүчний тухай хуулийн 5.1.1, Хөгжлийн банкны тухай хуулийн 8, 9 дүгээр зүйл болон 22.1.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэвийн, найдвартай ажиллагааг 2013-2014 оны өвлийн их ачааллаас өмнө хангах зорилгоор “Амгалан дулааны станц”-ыг “түлхүүр гардуулах” нөхцөлтэйгээр дулааны шугам, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын хамт барих гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулан 2013 оны 12 дугаар сарын 1-ний дотор эхний ээлжийг ашиглалтад оруулах арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгасугай.
2. “Амгалан дулааны станц”-ын гүйцэтгэлийг дулааны станцыг ашиглалтад хүлээлгэн өгсний дараа зохих журмын дагуу Хөгжлийн банк болон төсвийн хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлж, төлбөрийг барагдуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд
цол олгох журам”-ын 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Загдсүрэнгийн Болдбаатарт “хошууч генерал”, Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Баянмөнхийн Билэгт, Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, хурандаа Шархүүгийн Лхачинжав нарт “бригадын генерал” цол тус тус хүртээсүгэй. МОНГОЛ УЛСЫН ЦАХИАГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ