Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 10
(775)
— 577 —

Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай № 37

ГАРЧИГ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

146. Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай Дугаар 37 577

147. Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай Дугаар 38 578

148. Журам батлах тухай Дугаар 41 580

2013 оны 2 дугаар Улаанбаатар сарын 2-ны өдөр Дугаар 37 хот Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Иргэдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёлын түвшинг дээшлүүлэх, эх хэлний дархлааг сайжруулах зорилгоор дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт үүрэг болгосугай: 1.1. Бага насны хүүхдэд эх хэлийг сэтгэхүйг нь хөгжүүлэх сонирхолтой арга хэлбэрээр зааж үгийн сангийн нөөцийг нэмэгдүүлэх;

1.2. Ерөнхий боловсролын сургууль төгсөгч, их, дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэлбичгийн хичээлээр шалгалт авч байх журам тогтоон 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн мөрдүүлэх;

1.3. Монгол кирил бичгийн үсгийн дүрмийг журамласан толь бичгийг шинэчлэн боловсруулж бүх нийтээр дагаж мөрдүүлэх, үсгийн дүрмийн алдаа засах программ боловсруулж, хэрэглээнд нэвтрүүлэх.

Төрийн мэдээлэл · 2013 · № 10 (775)577-р хуудас