Стратеги, төлөвлөгөө батлах тухай № 34
“2.23. Ахмад настан хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулах ахмадын зориулалттай амралт, сувиллын газрыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулна.
2.24. Сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага нь Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.2-т заасан хөнгөлөлтийг тухайн амралт, сувиллын газартай сар бүр тооцоо нийлсний үндсэн дээр нэхэмжлэлийн дагуу дансанд нь шилжүүлнэ.”
2. Мөн хавсралтаар баталсан “Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 2.17 дахь заалтыг хүчингүй болгосугай.
3. Энэ тогтоолыг 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2013 оны 1 дүгээр Улаанбаатар сарын 26-ны өдөр Дугаар 34 хот
Стратеги, төлөвлөгөө батлах тухай 1. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг 1 дүгээр хавсралт ёсоор, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Стратеги, төлөвлөгөөний зорилт, арга хэмжээний болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, жил бүрийн улсын төсөвт тусгаж гадаад, дотоодын болон хувийн хэвшлийн байгууллагын хөрөнгө оруулалтыг татан оролцуулах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгасугай.