Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2012 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 19-ний өдөр хот
1 дүгээр зүйл. 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд дор дурдсан агуулгатай 2 дугаар зүйл нэмсүгэй:
“2 дугаар зүйл. Гаалийн албан татвараас чөлөөлөгдөх трактор, комбайн, машин механизм, бусад техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Засгийн газар батална.” 2 дугаар зүйл. 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн “тоног төхөөрөмж,“ гэсний дараа “ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж,” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл. 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн “2011” гэснийг “2016” гэж, 2 дугаар зүйлийн дугаарыг “3” гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл. Энэ хуулийг 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2012 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 06-ны өдөр Дугаар 01 хот
Танхимын тэргүүнээр томилох тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1. Сандагийн Нямжавыг Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр томилсугай.