Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлах тухай № 23
2013 оны 02 дугаар Улаанбаатар сарын 08-ны өдөр Дугаар 23 хот
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлах тухай
Хот байгуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хавсралтад заасан бүрдэлтэйгээр баталсугай.
2.Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг мөрдөхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т үүрэг болгосугай:
1/Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2013 оны 2 дугаар улирлын эхний хагаст, салбарын хөгжлийн төсөл, хөтөлбөрийг 2013 онд тус тус багтаан боловсруулж, батлан хэрэгжүүлэх;
2/Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан өргөн мэдүүлэх;
3/нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд аймаг, сум, хот, тосгоныг хөгжүүлэхэд баримтлах бодлогын чиглэлийг тодорхойлж Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах;
4/Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэхэд шаардагдах 25.4 их наяд төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийн улсын төсвөөс санхүүжүүлэх хэсгийг жил бүрийн улсын төсөв, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлд тусган шийдвэрлүүлж
НЭГ. ЗУРАГЛАЛЫН МАТЕРИАЛ: 4 схем, 34 зураг
1.1.Улаанбаатарын бүс болон хот орчмын нутаг дэвсгэрийн хөгжлийн хандлага (2030 он)
1.1.1.Нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөв схем 1.1.2.Хот байгуулалт, суурьшлын тогтолцоо М:100 000 1.1.3.Хот орчмын нутаг дэвсгэрийн газар зохион байгуулалт М:100 000 1.1.4.Гадна зам, тээврийн сүлжээ М:100 000 1.1.5.Ногоон бүсийн төлөвлөлт, тусгай хамгаалалтай газар нутаг М:100 000 1.1.6.Түүх, соёл, спорт, амралт, аялал жуулчлалын хөгжил М:100 000
байх, бусад хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан өргөн мэдүүлэх;
5/Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг мөрдөн ажиллаж, биелэлтийг хоёр жил тутам гаргаж Улсын Их Хуралд танилцуулж байх.
3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороо /Б.Гарамгайбаатар/-нд даалгасугай.
Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолын хавсралт
1.1.7.Инженерийн дэд бүтцийн хангамж 1.1.7.1.Дулаан хангамж М:100 000 1.1.7.2.Цахилгаан хангамж М:100 000 1.1.7.3.Усан хангамж, ариутгах татуурга М:100 000 1.1.7.4.Мэдээлэл, холбоо М:100 000
1.1.8.Байгаль орчин: 1.1.8.1.Усны нөөцийн менежмент М:100 000 1.1.8.2.Экологийн коридор М:100 000 1.1.8.3.Хог хаягдлын менежмент М:100 000 1.1.8.4.Ойн сангийн менежмент М:100 000
1.2.Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө
1.2.1.Хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөв схем
1.2.2.Архитектур, орон зайн төлөвлөлт: 1.2.2.1.Төлөвлөлтийн бүс схем 1.2.2.2.Төлөвлөлтийн нэгж хороолол схем 1.2.2.3.Төлөвлөлтийн үндсэн зураг М:10 000 1.2.2.4.Хот байгуулалтын үйл ажиллагаа М:10 000
1.2.3.Газар зохион байгуулалт: 1.2.3.1.Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн үүрэг зориулалтын үндсэн бүс М:10 000 1.2.3.2.Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн үүрэг зориулалтын дэд бүс М:10 000
1.2.4.Зам, тээврийн сүлжээ: 1.2.4.1.Гудамж, замын сүлжээ(a,б) М:10 000 1.2.4.2.Тээврийн сүлжээний төлөвлөлт М:10 000
1.2.5.Түүх, соёл, спорт, аялал жуулчлал М:10 000
1.2.6.Инженерийн дэд бүтцийн хангамж: 1.2.6.1.Улаанбаатар хотын дулаан хангамж (a,б) М:10 000 1.2.6.2.Улаанбаатар хотын цахилгаан хангамж М:10 000