Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 5
(722)
— 327 —

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай

5 дугаар зүйл. Энэ хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

2012 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 13-ны өдөр хот ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“16.2.Төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн жилд суралцагчид олгох санхүүгийн дэмжлэгт хамрагдах суралцагчдын тоо, сургалтын төлбөрийн жишиг хэмжээг харгалзан энэ хуулийн 16.1-д заасан санд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг төлөвлөнө.

16.3.Энэ хуулийн 16.1-д заасан сангийн хөрөнгийг улсын төсвөөс хуваарилсан хэмжээгээр Засгийн газраас тогтоосон журмын дагуу суралцагчид үзүүлэх санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.”

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 19-ний өдөр хот

ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 5.6 дахь хэсэг нэмсүгэй:

Төрийн мэдээлэл · 2012 · № 5 (722)327-р хуудас