Хаягжуулалтын тухай
2013 оны 02 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах ажлыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хаягжуулалтын тухай хууль тогтоомж
2.1.Хаягжуулалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай2, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай3, Хот байгуулалтын тухай4, Геодези, зураг зүйн тухай5, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай6, Авто замын тухай7, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль8, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулахад баримтлах зарчим
3.1.Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулахад дараах зарчим баримтална:
3.1.1.байр зүйн зурагт суурилсан байх; 3.1.2.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарьт нийцсэн байх;
1Монгол Улсын Yндсэн хууль -“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн. 2Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2007 оны 2 дугаарт нийтлэгдсэн. 3Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1993 оны 2 дугаарт нийтлэгдсэн. 4Хот байгуулалтын тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2008 оны 28 дугаарт нийтлэгдсэн. 5Геодези, зураг зүйн тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1997 оны 11 дугаарт нийтлэгдсэн. 6Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2000 оны 1 дугаарт нийтлэгдсэн. 7Авто замын тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1998 оны 2 дугаарт нийтлэгдсэн. 8Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1994 оны 9 дугаарт нийтлэгдсэн.
3.1.3.хаяг давхардахгүй байх; 3.1.4.хаяг үнэн зөв, энгийн, ойлгомжтой байх; 3.1.5.кадастрын бүртгэлээр баталгаажсан байх; 3.1.6.хаягжуулах ажил нэгдсэн арга зүйтэй байх; 3.1.7.хаягийн талаарх мэдээлэл хүртээмжтэй, нээлттэй байх.
4 дүгээр зүйл.Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах ажлыг зохион байгуулах
4.1.Гудамж, зам, талбай болон өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн үл хөдлөх эд хөрөнгөд байршлын хаяг олгоно.
4.2.“Үл хөдлөх эд хөрөнгө” гэж Иргэний хуулийн9 84.3-т заасан газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмсыг ойлгоно.
4.3.Энэ хуулийн 4.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн байршлын хаяг нь дараах мэдээллээс бүрдэнэ:
4.3.1.нийслэл, аймаг болон сумын төв, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгонд гудамж /зам, талбай, хороолол, хотхон/-ийн нэр, дугаар, хашаа, барилга байгууламжийн нэр, эсхүл дугаар, хаалганы дугаар зэрэг мэдээлэл;
4.3.2.энэ хуулийн 4.3.1-д зааснаас бусад газарт газар зүйн /газар, усны/ нэр, хашаа, барилга байгууламжийн нэр, эсхүл дугаар, хаалганы дугаар зэрэг мэдээлэл.
4.4.Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл нь уг үл хөдлөх эд хөрөнгийн байршлын хаягийн өмнө засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хот, тосгоны нэрийг тодотгосон бичвэртэй байна.
4.5.Гудамж, зам, талбайг давхардахгүй байдлаар нэрлэж, дугаарлана.
4.6.Хаягийн тэмдэглэгээний стандартыг газрын харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага боловсруулж, стандартчиллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.
4.7.Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журмыг энэ хуульд нийцүүлэн Засгийн газар батална.
9Иргэний хууль -“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн.