Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 160 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 01
2013 оны 02 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр Дугаар 01 хот Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 160 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.30 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Т.Лхагваа, Д.Наранчимэг, Д.Сугар /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч, иргэн А.Гантамир, Сонгуулийн ерөнхий хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус Хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанжаргал, ахлах шинжээч Д.Бат- Эрдэнэ нар оролцов.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Сонгуулийн ерөнхий хорооны 160 дугаар тогтоол Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч, иргэн А.Гантамир Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:
2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн мэдүүлсэн 2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн 22 дугаар тойргийн дахин санал хураалтаар нэр дэвшигч Д.Арвинг Улсын Их Хурлын гишүүнд сонгогдсон шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцэд дараах мэдээллийг гаргаж байна.