Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
96. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай Дугаар 337 335
97. Журам батлах тухай Дугаар 339 336
98. Журам батлах тухай Дугаар 340 341
99. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай Дугаар 341 352
100. Төлөвлөгөө батлах тухай Дугаар 342 361
101. Журам батлах тухай Дугаар 344 365
102. Журам батлах тухай Дугаар 345 366
2012 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 13-ны өдөр хот ДЭЭД БОЛОВСРОЛЫН САНХҮҮЖИЛТ, СУРАЛЦАГЧДЫН НИЙГМИЙН БАТАЛГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 11 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 11.3 дахь хэсэг нэмсүгэй:
“11.3.Засгийн газраас тодорхойлсон дээд боловсролын салбарын талаар баримтлах чиглэл, шаардлагад нийцүүлэн төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.”
2 дугаар зүйл. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн “5.3.1, 5.3.2-т” гэснийг, 5.8 дахь хэсгийн “5.3.2-т” гэснийг “11.3-т” гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн “нийлбэр” гэснийг хассугай.
4 дүгээр зүйл. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1, 5.3.2, 5.3.4 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.