Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай № 172
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 172 хот
Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
“НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын дүрэм”-ийн 7 дугаар зүйл, “Үндэсний Комиссуудын тухай” ЮНЕСКО-гийн 1978 оны Дүрмийн 4 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 1993 оны 18 дугаар тогтоолоор баталсан “НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага-ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын дүрэм”-ийн Гурав дахь хэсгийн 4 дүгээр зүйлд ”Комиссын өдөр тутмын ажлыг хариуцлагатай нарийн бичгийн дарга эрхлэн гүйцэтгэнэ” гэсний дараа “Ерөнхий нарийн бичгийн даргыг Комиссын дарга томилж, чөлөөлнө” гэж нэмсүгэй.
2. Мөн дүрмийн Гурав дахь хэсгийн 1 дүгээр зүйлийн “… комиссын бүрэлдэхүүнийг Монгол Улсын Засгийн газар батална” гэснийг “… комиссын бүрэлдэхүүнийг Комиссын дарга батална” гэж, мөн хэсгийн 3 дугаар зүйлийн 1 дэх өгүүлбэр болон 4 дүгээр зүйлийн 1, 2 дахь өгүүлбэрийн “хариуцлагатай нарийн бичгийн дарга” гэснийг “Ерөнхий нарийн бичгийн дарга” гэж тус тус өөрчилсүгэй.
3. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ажлын албаны ажилтнуудыг албан хаагчийн хувьд Гадаад харилцааны яаманд харьяалуулсугай.
2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр Дугаар 186 хот Гамшгаас хамгаалах улсын албадыг шинэчлэн байгуулах тухай
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 16.2, 17.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Гамшгаас хамгаалах улсын албад, тэдгээрийн түшиглэн ажиллах төрийн захиргааны байгууллага, албадын дарга нарыг хавсралт ёсоор баталсугай.
2. Гамшгаас хамгаалах улсын албадын бүрэлдэхүүнийг томилон гүйцэтгэх үүргийг тогтоож, бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллахыг улсын албадын дарга нарт, улсын албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвад тус тус үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Гамшгаас хамгаалах улсын албад байгуулах тухай” Засгийн газрын 2005 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 158 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
№ Улсын албаны нэр Түшиглэн ажиллах төрийн захиргааны байгууллага Улсын албаны дарга
1
Байгалийн болон химийн аюулыг үнэлж, мэдээлэх алба
Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд
2 Эрүүл мэндийн алба Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага
Эрүүл мэндийн сайд
3 Хүнс, хөдөө аж ахуйн алба
Хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд
4 Түлш, эрчим хүчний алба
Эрчим хүчний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага
Эрчим хүчний сайд
Засгийн газрын 2012 оны 186 дугаар тогтоолын хавсралт
5 Зам, тээврийн алба Зам, тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага
Зам, тээврийн сайд
6 Барилга, хот байгуулалтын алба
Барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага
Барилга, хот байгуулалтын сайд
7 Мэргэжлийн хяналтын алба
Мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга
8 Хэв журам сахиулах алба
Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага
Цагдаагийн ерөнхий газрын дарга
9 Сурталчилгааны алба -
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга
10 Мэдээлэл, харилцаа холбооны алба
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага
Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга
11 Цацрагийн аюулаас хамгаалах алба
Цөмийн энергийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага
Цөмийн энергийн газрын дарга
12 Уул, уурхайн алба Уул, уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага
Уул уурхайн сайд
13 Хүн ам, нийгмийн хамгааллын алба
Хүн амын хөгжил, нийгмийн хам гааллын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд