Хуулийн төсөл буцаах тухай № 16
2013 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 31-ний өдөр Дугаар 15 хот
Уул уурхайн хөгжлийн түр хороо байгуулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Уул уурхайн хөгжлийн бодлого тодорхойлох, нэгдсэн төлөвлөлт боловсруулах талаар Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Уул уурхайн хөгжлийн түр хороог байгуулсугай.
2.Энэ тогтоолыг 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2013 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 31-ний өдөр Дугаар 16 хот
Хуулийн төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын гишүүн С.Оюун, Х.Тэмүүжин нараас Монгол Улсын Их Хуралд 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Их дээд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.