Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 6
(771)
— 426 —

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээс чөлөөлөх тухай № 13

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2013 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 31-ний өдөр Дугаар 13 хот Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээс чөлөөлөх тухай

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байгаа тул Пүрэвийн Оюунчимэг, Жадамбын Дашдорж нарыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээс тус тус чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг Хүний эрхийн Үндэсний Комиссын шинээр томилогдсон гишүүдийн тангараг өргөсөн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2013 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 31-ний өдөр Дугаар 14 хот

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг томилох тухай

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр Пүрэвийн Оюунчимэг, Нанзадын Ганбаяр нарыг тус тус томилсугай.

2.Энэ тогтоолыг 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2013 · № 6 (771)426-р хуудас