Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 5
(770)
— 423 —

Аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай № 158

2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 8-ны өдөр Дугаар 158 хот Аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай

Газрын тухай хуулийн 18.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт 8.0 мянган га газар, Увс аймгийн Ховд сумын нутаг дэвсгэрт 20.9 мянган га газар, нийт 28.9 мянган га газрыг Баруун бүсийн аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, тус отрын бэлчээр нутгийг “Ачит нуур” гэж нэрлэн хилийн цэсийг хавсралт ёсоор баталсугай.

2. Баруун бүсийн аймаг дундын отрын бүс нутгийг ашиглахад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Ц.БАЯРСАЙХАН
ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД Х.БАТТУЛГА
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

76 Ярьдаг даралтын аппарат 150.000

77 Ярьдаг халууны шил 50.000

78 Бичиг томруулагч линзэн шил 30.000

79 Радио хүлээн авагч 50.000

80 Компьютерийн ярьдаг программ хангамж, нэмэгдэл төхөөрөмж 200.000

Төрийн мэдээлэл · 2013 · № 5 (770)423-р хуудас