Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 24
(1419)
— 1096 —

Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ

Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын

хэлэлцээр

Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс нь (цаашид "Хэлэлцэн

тохирогч Талууд" гэх),

Гэмт хэрэгтэй тэмцэх эрх бүхий байгууллагуудын харилцаа,

хамтын ажиллагааг өргөжүүлэхийг эрмэлзэн,

Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризмтой

үр нөлөөтэй тэмцэхийг зорьж,

Хэлэлцэн тохирогч Талуудын нэгдэн орсон 2000 оны 11 дүгээр

сарын 15-ны өдөр батлагдсан Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц болон түүний Протоколуудыг харгалзан үзэж,

Гэмт хэрэгтэй тэмцэхэд олон улсын хамтын ажиллагаа нэн чухал

ач холбогдолтой болохыг ухамсарлан хамтын ажиллагааг хялбаршуулж, оновчтой болгохыг эрэлхийлж,

Хүний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалж, тэдгээрийг ардчилсан

нийгэмд болохуйц, зайлшгүй шаардлагатай нөхцөл байдалд л хязгаарлаж болохыг ухамсарлаж,

Олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг, үндэсний хууль тогтоомжийг

дагаж мөрдөж,

Дор дурдсан зүйлийг харилцан тохиролцов. Үүнд:

I ХЭСЭГ

Хэлэлцээрийн зорилго

1 дүгээр зүйл

(1) Энэхүү Хэлэлцээрийн зорилго нь гэмт хэрэгтэй тэмцэх,

урьдчилан сэргийлэх, гэмт этгээдийг олж тогтоох, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журмыг сахиулахад, ялангуяа холбогдох эрх бүхий байгууллагууд бүх түвшинд өөр хоорондоо стратегийн болон ажиллагааны талаарх мэдээллийг харилцан солилцох, шууд харилцаа явуулах замаар хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд оршино.

Төрийн мэдээлэл · 2026 · № 24 (1419)1096-р хуудас