Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 23
(1418)
— 1029 —

“У сан доорх соёлын өвийг хамгаалах тухай” ЮНЕСКО-ийн 2001 оны конвенц

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
“УСАН ДООРХ СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ”
ЮНЕСКО-ИЙН 2001 ОНЫ КОНВЕНЦ

(2001 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр, Парис хот)

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан,

соёлын байгууллагын Ерөнхий бага хурал Парис хотноо 2001 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд болсон гучин нэгдүгээр чуулганаараа,

Усан доорх соёлын өв нь хүн төрөлхтний соёлын өвийн салшгүй

хэсэг бөгөөд ард түмэн, улс үндэстний түүх болон тэдгээрийн нийтлэг өвийн талаарх хоорондын харилцааны чухал элемент болохыг хүлээн зөвшөөрч,

Усан доорх соёлын өвийг хамгаалж, хадгалахын ач холбогдол

болон үүрэг хариуцлагыг оролцогч улсууд ухамсарлаж,

Усан доорх соёлын өвийн талаарх олон нийтийн сонирхол,

ойлголт өсөн нэмэгдэж буйг тэмдэглэж,

Усан доорх соёлын өвийг хамгаалж, хадгалахад судалгаа, мэдээлэл

болон боловсрол чухал ач холбогдолтой гэдэгт итгэж,

Усан доорх соёлын өвд хариуцлагатай, сөрөг нөлөөгүй байдлаар

хандан, боловсролын болон чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олон нийт эдлэх эрхтэй хэмээн үзэж, мөн уг өвийн талаарх ойлголт, үнэлэмж, хамгаалалтыг нэмэгдүүлэхэд олон нийтийн боловсрол үнэ цэнтэй гэдэгт итгэж,

Усан доорх соёлын өв, түүнд чиглэсэн зөвшөөрөлгүй үйл

ажиллагаанаас болж аюулд өртөж буй нөхцөл болон ийм үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэхийн тулд илүү хүчтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг ойлгож,

Усан доорх соёлын өвд санаандгүй байдлаар нөлөөлж болзошгүй

хууль ёсны үйл ажиллагааны сөрөг үр дагаварт зохих ёсоор хариу арга хэмжээ авах шаардлагатай байгааг ухамсарлаж,

Усан доорх соёлын өвийг арилжааны зориулалтаар ашиглах

тохиолдол, ялангуяа усан доорх соёлын өвийг худалдах, өмчилж авах эсхүл солилцоо хийх зорилготой зарим үйл ажиллагаа нэмэгдэж байгаад гүнээ зовниж,

Төрийн мэдээлэл · 2026 · № 23 (1418)1029-р хуудас