Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 18
(1413)
— 885 —

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 02

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2026 оны 02 дугаар Улаанбаатар

сарын 27-ны өдөр Дугаар 02 хот

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай

хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын

Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг

хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн

хуралдааны танхим 15.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг

Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан /даргалагч/, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар /илтгэгч/, О.Мөнхсайхан, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд хүсэлт гаргагч

Монгол Улсын дээд шүүхийн итгэмжилсэн төлөөлөгч, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Батбаатар, Ц.Цогт нар оролцов.

Энэхүү хуралдаанаар Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн

байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3, 7.4, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.3, 8.4, 8.6, 8.7, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн холбогдох зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ...”, Дөчин долдугаар зүйлийн 1, Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Монгол Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд

хандан гаргасан хүсэлтэд:

“Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн

6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлэхээр зааж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3, 7.4, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.3, 8.4, 8.6, 8.7, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт мэргэжлийн нэгдсэн холбоо буюу төрийн бус байгууллагын улсын бүртгэлийн үйл ажиллагааг Улсын дээд шүүх эрхлэн хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг хуульчилсан байна.

Төрийн мэдээлэл · 2026 · № 18 (1413)885-р хуудас