Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 17
(1412)
— 863 —

Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛС
БОЛОН
БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС
ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР

Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс (цаашид “Хэлэлцэн

тохиролцогч талууд” гэх) хоорондын нийгмийн хамгааллын салбар дахь харилцааг зохицуулах зорилгоор дараах зүйлийг хэлэлцэн тохиролцов:

I БҮЛЭГ
ЕРӨНХИЙ ЗААЛТ

1 дүгээр зүйл Нэр томьёо

1. Энэхүү Хэлэлцээрийн хүрээнд:

а) “хууль тогтоомж” гэж энэхүү Хэлэлцээрийн 2 дугаар зүйлд

заасан нийгмийн хамгааллын салбарыг зохицуулдаг хууль болон бусад эрх зүйн актыг ойлгоно;

б) “иргэн” гэж Монгол Улсын тухайд Монгол Улсын иргэн, Бүгд

Найрамдах Австри Улсын тухайд Бүгд Найрамдах Австри Улсын иргэнийг ойлгоно;

в) “эрх бүхий этгээд” гэж Монгол Улсын тухайд нийгмийн

хамгааллын асуудал эрхэлсэн сайдыг, Бүгд Найрамдах Австри Улсын тухайд Бүгд Найрамдах Австри Улсын хууль тогтоомжийн зохицуулалтын асуудал эрхэлсэн Холбооны сайд нарыг ойлгоно;

г) “эрх бүхий байгууллага” гэж Монгол Улсын тухайд энэхүү

Хэлэлцээрийн 2 дугаар зүйлд заасан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллагыг болон

Бүгд Найрамдах Австри Улсын тухайд 2 дугаар зүйлд заасан хууль тогтоомжийг бүрэн, эсхүл хэсэгчлэн хэрэгжүүлэх үүрэг бүхий институт, агентлаг, байгууллага, эсхүл холбогдох бусад байгууллагыг ойлгоно;

д) “даатгуулсан хугацаа” гэж Хэлэлцэн тохиролцогч тал тус бүрийн

хууль тогтоомжийн дагуу даатгалын шимтгэл төлсөн, эсхүл даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацааг ойлгоно;

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
Төрийн мэдээлэл · 2026 · № 17 (1412)863-р хуудас