— 753 —
Төлөвлөгөө шинэчлэн батлах тухай № 11
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 01 дүгээр Улаанбаатар
сарын 14-ний өдөр Дугаар 11 хот
Төлөвлөгөө шинэчлэн батлах тухай
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь
заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-г хавсралт
ёсоор шинэчлэн баталсугай.
2.Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлэх
арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төлөвлөгөө батлах тухай”
Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 416 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Х.ГАНХУЯГ