Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 11
2025 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 17-ны өдөр Дугаар 11 хот
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн
40.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг
зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн
хуралдааны танхим 12.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг
Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан /даргалагч/, Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан, Э.Энхтуяа, Б.Болдбаатар /илтгэгч/, Р.Батрагчаа нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл
гаргагч иргэн Б.Баярмагнай болон Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нар оролцов.
Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12
дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Монгол Улсын иргэн Б.Баярмагнай Үндсэн хуулийн
цэцэд хандан дараах агуулга бүхий өргөдлийг ирүүлжээ. Үүнд:
“Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баталсан ба уг хуулийн 40 дүгээр зүйлд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг дараах байдлаар заасан байна. Тодруулбал, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:” гээд 40.1.1 дэх заалтад “төлөөлөгчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг задруулах, хувьдаа ашиглах;”, 40.1.2 дахь заалтад “өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байх.”, мөн зүйлийн тайлбарт “Энэ заалтыг 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө.” гэжээ.