Журам шинэчлэн батлах тухай № 215
2025 оны 04 дүгээр Улаанбаатар
сарын 30-ны өдөр Дугаар 215 хот
Журам шинэчлэн батлах тухай
Боловсролын ерөнхий хуулийн 24.1.1, 24.1.11, Хөгжлийн
бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 15.6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид
тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээлийг эргэн төлүүлэх журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ тогтоолын 1-д заасан журмыг хэрэгжүүлэхэд шаардагдах
хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж, зарцуулалтад нь хяналт тавьж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаярт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Их, дээд сургуулийг
“Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон орон нутагт хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 321 дүгээр тогтоолын 2 дахь заалт, “Журам шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.