Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 5
(1400)
— 375 —

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.2, 74.2.3, 74.2.4, 74.3.2, 74.3.3, 74.3.4, 74.3.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 09

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2025 оны 11 дүгээр Улаанбаатар

сарын 19-ний өдөр Дугаар 09 хот

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай

хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.2, 74.2.3, 74.2.4, 74.3.2, 74.3.3, 74.3.4, 74.3.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн

хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан

шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн

хуралдааны танхим 17.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг

Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан /даргалагч/, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан /илтгэгч/, Ц.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл,

мэдээлэл гаргагч иргэн А.Отгонбаатар, Б.Отгон, Г.Батбаяр, Т.Баярхүү, Д.Ламжав, К.Жандосын өмгөөлөгч С.Асланбек, Ө.Баяраагийн итгэмжилсэн төлөөлөгч М.Зулзаяа, Б.Бат-Уул болон Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, мөн шинжээчээр Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн дэд профессор, улс төр судлалын доктор Э.Гэрэлт-Од нар оролцлоо.

Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай

хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.2, 74.2.3, 74.2.4, 74.3.2, 74.3.3, 74.3.4, 74.3.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Хорин нэгдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Нэг.Монгол Улсын иргэн А.Отгонбаатар Үндсэн хуулийн

цэцэд хандан дараах өргөдлийг ирүүлжээ:

“Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... дөчин

найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно.” гэдгийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.2 дахь заалтад “Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх ... аргаар.” сонгоно гэж тодорхой заасан байна. Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн нийт хүчинтэй санал 1,455,118 байна. Үүнийг 100 хувь гэж үзвэл 1 хувьд ногдох саналын тоо 14,551 болно. ... Эндээс

Төрийн мэдээлэл · 2026 · № 5 (1400)375-р хуудас