Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр
Нэг талаас Монгол Улс, нөгөө талаас Евразийн эдийн засгийн
холбоо (цаашид “ЕАЭЗХ” гэх) болон түүний гишүүн болох Бүгд Найрамдах Армени Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Оросын Холбооны Улс (цаашид “ЕАЭЗХ-ны гишүүн орон” гэх):
Монгол Улс болон ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын харилцан
сонирхсон салбарт худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих болон гүнзгийрүүлэхийг эрэлхийлэн;
зах зээлийн эдийн засгийн зарчмуудыг худалдаа, эдийн засгийн
харилцааны үндэс болгон баримтлах үүрэг, амлалт болон Монгол Улс, ЕАЭЗХ-ны гишүүн орнууд хоорондын харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн харилцаанд идэвхтэй оролцох, өргөжүүлэн дэмжих эрмэлзлээ баталгаажуулан;
ЕАЭЗХ-ны хууль, Монгол Улсын болон ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын
хууль, дүрэм, журам, түүнчлэн Дэлхийн худалдааны байгууллага (цаашид “ДХБ” гэх)-ын дүрэм, журмын дагуу бараа болон хөрөнгийн чөлөөтэй хөдөлгөөнд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэн;
дараах зүйлийг тохиролцов: