Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 10
2025 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 25-ны өдөр Дугаар 10 хот
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл
Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх
маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн
хуралдааны танхим 17.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг
Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан /даргалагч/, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар, Л.Өлзийсайхан /илтгэгч/, О.Мөнхсайхан, Р.Батрагчаа нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд 2025 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдөр нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл
гаргагч иргэн Ж.Баттуул, түүний өмгөөлөгч Д.Оросоо, мэдээлэл гаргагч иргэн С.Номынбаясгалан, түүний өмгөөлөгч З.Тамир, мэдээлэл гаргагч иргэн Л.Галбаатар, Т.Сумъяабазар, Д.Чанцалдулам, Э.Энэрэл, Б.Анхзаяа, Э.Хүрэлбаатар болон Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, мөн шинжээчээр хууль зүйн ухааны доктор, профессор Д.Солонго, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Тэмүүлэн, сэтгүүлч З.Боргилмаа нар оролцов.
Энэхүү хуралдаанаар Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд
“Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... эрх чөлөө, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх ... эрх чөлөөтэй. ...”, мөн зүйлийн 17 дахь заалтын “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар