Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай
2025 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 12-ны өдөр хот
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь олон улсын худалдааны нөхцөл байдал,
гадаад хүчин зүйлсийн нөлөөллөөс шалтгаалан дотоодын зах зээл дээр стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих хууль тогтоомж
2.1.Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж,
нийлүүлэлтийг дэмжих хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас
өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нь олон улсад өрнөж байгаа худалдааны болон
тарифын зохицуулалт, бусад зөрчилдөөн бүхий асуудлын сөрөг нөлөөллөөс улсын эдийн засгийг хамгаалах, аюулгүй байдлыг бэхжүүлэх, дотоодын нөхцөл байдлаас үл хамаарах нөхцөл, шалтгааны улмаас стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих асуудлыг зохицуулах бөгөөд энэ хуульд зохицуулснаас бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйл.Үйл ажиллагаанд баримтлах зарчим
1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн.
4.1.Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж,
нийлүүлэлтийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:
4.1.1.үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэх; 4.1.2.гадаад худалдааны алдагдлыг бууруулах,
худалдааг хөнгөвчлөх;
4.1.3.шуурхай, хариуцлагатай байх; 4.1.4.шударга, ил тод байх.
5 дугаар зүйл.Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн
5.1.Энэ хуулийн 3.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий
бүтээгдэхүүнд керосин, дайвар бүтээгдэхүүнээс бусад газрын тосны бүтээгдэхүүнийг ойлгоно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
6 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх
6.1.Монгол Улсын Их Хурал стратегийн ач холбогдол бүхий
бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны
дэгийн тухай хуулийн2 33 дугаар зүйлд заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжихтэй холбоотой бодлого, хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн батлах;
6.1.2.стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний
хангамж, нийлүүлэлтийг дэмжих талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хяналт тавих.
7 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх
7.1.Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний гадаад
захиалга, нийлүүлэлтийн хэмжээг нийлүүлэгч тал 50, түүнээс дээш хувиар бууруулсан тохиолдолд энэ хуулийн 5.1-д заасан бүтээгдэхүүний хомстол, тасалдал дотоодод үүсэх нөхцөл бүрдсэн гэж үзэж дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
2 Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 22 дугаарт нийтлэгдсэн.
7.1.1.газрын тосны бүтээгдэхүүний гадаад эх үүсвэр,
захиалга, нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэх;
7.1.2.гадаад эх үүсвэр, захиалга, нийлүүлэлтийн хэмжээг
нэмэгдүүлэх талаар хөрш орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан шуурхай арга хэмжээг авах;
7.1.3.газрын тосны бүтээгдэхүүнийг импортлогч аж ахуйн
нэгжүүдийн бөөний агуулахад хяналт тавих, түгээх ажлыг шуурхай зохион байгуулах;
7.1.4.энэ хуулийн 7.1.3-т заасны дагуу импортын
бүтээгдэхүүнийг хуваарилах, жижиглэнгээр түгээх, борлуулах хэмжээг тогтоох;
7.1.5.шаардлагатай тохиолдолд Улсын нөөцийн тухай
хуулийн3 13.1.4-т заасан арга хэмжээг яаралтай горимоор хэлэлцэж, шийдвэрлэх;
7.1.6.батлан хамгаалах салбарт хадгалагдаж байгаа
нөөцийг зарцуулах асуудлыг яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэх;
7.1.7.энэ хуулийн 7.1.5, 7.1.6-д заасны дагуу нөөцөөс
зарцуулсан газрын тосны бүтээгдэхүүнийг нөхөн бүрдүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;
7.1.8.энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх
зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд4 заасан хязгаар, Өрийн удирдлагын тухай хуулийн5 шаардлагын хүрээнд Засгийн газрын өрийн баталгааг гаргах.
7.2.Засгийн газар энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлөөс үл хамааран
төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний хангамж, хяналтын системийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна.
7.3.Энэ хуулийн 5.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий
бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих аж ахуйн нэгжийг сонгох шалгуурыг тодорхойлон, хүлээх үүрэг, хариуцлагыг тусгасан гэрээг аж ахуйн нэгжтэй байгуулж, гүйцэтгэлд хяналт тавих, биелэлтийг холбогдох салбарын төрийн захиргааны төв байгууллага хангуулан ажиллах үүрэгтэй.
3 Улсын нөөцийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2007 оны 30 дугаарт нийтлэгдсэн. 4 Төсвийн тогтвортой байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн. 5 Өрийн удирдлагын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 09 дугаарт нийтлэгдсэн.
8 дугаар зүйл.Монголбанкны бүрэн эрх
8.1.Монголбанк энэ хуулийн 5.1-д заасан стратегийн ач холбогдол
бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1.газрын тосны бүтээгдэхүүний импортын чиглэлээр
үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр банканд олгох;
8.1.2.газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх
зорилгоор хадгалах агуулах, шилжүүлэн ачих байгууламж, дэд бүтцийг шинээр барих, өргөтгөхөд шаардагдах санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр олгох, эсхүл гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэх арга хэмжээг авах.
8.2.Энэ хуулийн 8.1-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор
шаардлагатай тохиолдолд банкнаас зээл олгоход тавих зохистой харьцааны болон бусад шалгуур үзүүлэлт, зээлийн шаардлага, нөхцөлийг тусгайлан тогтооно.
8.3.Энэ хуулийн 8.1, 8.2-т заасан арга хэмжээг авахад Төв банк
/Монголбанк/-ны тухай хуулийн6 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 5, 7 дахь заалт хамаарахгүй.
9 дүгээр зүйл.Орон нутгийн төрийн захиргааны байгууллагын авч хэрэгжүүлэх арга хэмжээ
9.1.Нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг дарга
стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжихтэй холбогдуулан харьяа нутаг дэвсгэртээ газрын тосны
бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үйл ажиллагааг дэмжих, аливаа хэлбэрээр саад учруулах нөхцөл байдал үүсгэхгүйгээр ажиллах үүрэгтэй.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
10 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
10.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль7,
эсхүл Зөрчлийн тухай хуульд8 заасан хариуцлага хүлээлгэнэ.
6 Төв банк /Монголбанк/-ны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1996 оны 11 дугаарт нийтлэгдсэн. 7 Эрүүгийн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 07 дугаарт нийтлэгдсэн. 8 Зөрчлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн.
10.2.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт
хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль9, Захиргааны ерөнхий хуульд10 заасан хариуцлага хүлээлгэнэ.
11 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
11.1.Энэ хуулийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн
2030 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд дагаж мөрдөнө.
9 Төрийн албаны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 10 Захиргааны ерөнхий хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 28 дугаарт нийтлэгдсэн.
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠤᠯᠢ
᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒ ᠆ᠤ᠋ᠨ ᠡᠳᠦᠷ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ
ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠯ ᠪᠦᢈᠦᠢ
ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ
ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ
ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠡᠷ ᠪᠦᠯᠦᢉ
ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ
᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ
᠑᠂᠑᠂ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠨᠢ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᢈᠦᠴᠦᠨ ᠵᠦᠢᠯᠡᠰ ᠦ᠋ᠨ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠡᠴᠡ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠯᠠᠨ
ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠯ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ᠂ ᠤᠴᠠᠷᠠᠵᠤ
ᠪᠤᠯᠵᠤᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠳᠠᠪᠠᠨ ᠲᠤᠭᠤᠯᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠭᠤᠷᠬᠠᠢ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠲᠠᠢ
ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠠ᠃
᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ᠃ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠯ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋
ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ᠂ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ
᠒᠂᠑᠂ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠯ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠨᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ
ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ᠑ ᠂ ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠡᠳᠡᢉᠡᠷ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠠᠢ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠠᠻᠲ ᠡᠴᠠ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ᠃
᠒᠂᠒᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠳ᠋ᠦ ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠯ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃
᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᢈᠦᠷᠢᠶ ᠡ
᠓᠂᠑᠂ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠨᠢ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠥᠷᠨ᠋ᠢᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠠᠷᠢᠹ ᠤ᠋ᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠪᠤᠰᠤᠳ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯᠳᠦᢉᠡᠨ
ᠪᠦᢈᠦᠢ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠥᠷᢉᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠡᠴᠡ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠪᠠᢈᠢᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ
ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠡᠴᠠ ᠦᠯᠦ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠯᠠᠮ ᠡᠴᠠ ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠯ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ
ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠤᠰᠤᠳ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ᠃ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ ᠵᠠᠷᠴᠢᠮ
᠔᠂᠑᠂ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠯ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ
ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠠ:
᠔᠂᠑᠂᠑᠂ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠢᠵᠠᠭᠤᠷ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨ᠋ᠢᠷᠬᠠᠯ ᠢ᠋ ᠡᠷᢈᠢᠮᠯᠡᢈᠦ;
᠔᠂᠑᠂᠒᠂ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠᠯᠳᠠᠭᠳᠠᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠩᢉᠡᠪᠴᠢᠯᠡᢈᠦ;
᠔᠂᠑᠂᠓᠂ᠰᠢᠭᠤᠷᠬᠠᠢ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;
᠔᠂᠑᠂᠔᠂ᠰᠢᠳᠤᠷᠭᠤ᠂ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃
᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ᠃ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠯ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ
᠕᠂᠑᠂ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠂᠑- ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠯ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠻᠧᠷᠣᠰᠢᠨ᠂ ᠳᠠᠶᠢᠪᠤᠷᠢ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠡᠴᠡ
ᠪᠤᠰᠤᠳ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠰᠤᠨ ᠤ᠋ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠨ ᠠ᠃
ᠬᠣᠶᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ
ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ
᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ᠃ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ
᠖᠂᠑᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠯ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ
ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠖᠂᠑᠂᠑᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ᠒ ᠓᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠳ᠋ᠦ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠯ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠲᠠᠢ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂
ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ;
᠖᠂᠑᠂᠒᠂ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠯ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ
ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠴᠠ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨ᠋ᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ᠃
᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ᠃ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ
᠗᠂᠑᠂ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠴᠠ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠰᠤᠨ ᠤ᠋ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠵᠠᢈᠢᠶᠠᠯᠠᠭ ᠠ᠂ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠲᠠᠯ ᠠ
᠕᠐᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠬᠤᠪᠢ ᠪᠠᠷ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠑- ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠬᠣᠮᠰᠠᠳᠣᠯ᠂ ᠲᠠᠰᠤᠯᠳᠠᠯ
ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠳ᠋ᠤ ᠡᢉᠦᠰᢈᠦ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠰᠡᠨ ᢉᠡᠵᠦ ᠦᠵᠡᠵᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠗᠂᠑᠂᠑᠂ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠰᠤᠨ ᠤ᠋ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠤᠷᠢ᠂ ᠵᠠᢈᠢᠶᠠᠯᠠᠭ ᠠ᠂ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ
ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠵᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;
᠗᠂᠑᠂᠒᠂ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠤᠷᠢ᠂ ᠵᠠᢈᠢᠶᠠᠯᠠᠭ ᠠ᠂ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᢈᠦᠷᠰᠢ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠭᠤᠳ ᠲᠤ
ᠰᠠᠭᠤᠭ ᠠ ᠳ᠋ᠢᠫᠯᠤᠮᠠᠲ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠰᠢᠭᠤᠷᠬᠠᠢ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠬᠤ;
᠗᠂᠑᠂᠓᠂ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠰᠤᠨ ᠤ᠋ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠢᠮᠫᠣᠷᠲ᠋ᠯᠠᠭᠴᠢ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠨᠦᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠪᠦᢉᠡᠨ ᠦ᠋ ᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᢈᠢᠨ᠋ᠠᠯᠲᠠ
ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ᠂ᠲᠦᢉᠡᢉᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠰᠢᠭᠤᠷᠬᠠᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;
᠗᠂᠑᠂᠔᠂ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠑᠂᠓- ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠢᠮᠫᠣᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠬᠤᠪᠢᠶᠠᠷᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠵᠢᠵᠢᢉᠯᠡᠨ ᠢ᠋ᠶᠡᠷ
ᠲᠦᢉᠡᢉᠡᢈᠦ᠂ ᠪᠤᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ;
᠗᠂᠑᠂᠕᠂ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭᠠᠲᠠᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ᠓ ᠑᠓᠂᠑᠂᠔- ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ
ᠶᠠᠭᠠᠷᠠᠯᠲᠠᠢ ᠭᠣᠷᠢᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᠵᠦ᠂ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ;
᠗᠂᠑᠂᠖᠂ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠭᠳᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠶᠠᠭᠠᠷᠠᠯᠲᠠᠢ ᠭᠣᠷᠢᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ
ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ;
᠗᠗᠂᠑᠂᠗᠂ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠑᠂᠕᠂ ᠗᠂᠑᠂᠖- ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠡᠴᠡ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠰᠤᠨ ᠤ᠋
ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠨᠥᢈᠦᠨ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ;
᠗᠂᠑᠂᠘᠂ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ
ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ᠔ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷ᠂ ᠥᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ᠕ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠥᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠪᠠᠲᠤᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ᠃
᠗᠂᠒᠂ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠑- ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠡᠴᠡ ᠦᠯᠦ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠨ ᠲᠥᠷᠦ᠂ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠦᠩᠰᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ
ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠰᠤᠨ ᠤ᠋ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ᠂ ᢈᠢᠨ᠋ᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠢ᠋ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠗᠂᠓᠂ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠑- ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠯ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ᠂ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ
ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠣᠩᠭᠤᠬᠤ ᠰᠢᠯᠭᠠᠭᠤᠷ ᠢ᠋ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠨ᠂ ᢈᠦᠯᠢᠶᠡᢈᠦ ᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠰᠬᠠᠭᠰᠠᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᠯ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨ᠋ᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ᠂ ᠪᠠᠶᠡᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠬᠠᠩᠭᠠᠭᠤᠯᠤᠨ
ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠲᠡᠢ᠃
᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ᠃ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠠᠩᠻᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ
᠘᠂᠑᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠪᠠᠩᠻᠢ ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠑- ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠯ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ
ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠘᠂᠑᠂᠑᠂ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠰᠤᠨ ᠤ᠋ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠢᠮᠫᠣᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠳ᠋ᠦ ᠡᠷᢉᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠳ᠋ᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠳᠠᠬᠤ ᢈᠦᠩᢉᠡᠯᠡᠯᠲᠡ ᠲᠡᠢ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠷᠧᠫᠤ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠪᠠᠩᠻᠢ ᠳ᠋ᠤ ᠣᠯᠭᠣᠬᠤ;
᠘᠂᠑᠂᠒᠂ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠰᠤᠨ ᠤ᠋ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠠᠴᠢᠬᠤ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ᠂ ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠨ ᠡ ᠪᠠᠷ ᠪᠠᠷᠢᠬᠤ᠂ ᠥᠷᢉᠡᠳᢈᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠳᠠᠬᠤ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠷᠧᠫᠤ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠣᠯᠭᠣᠬᠤ᠂
ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠤᠷᠢ ᠪᠠᠷ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠬᠤ᠃
᠘᠂᠒᠂ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠑- ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭᠠᠲᠠᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠩᠻᠢ ᠡᠴᠠ ᠵᠢᢉᠡᠯᠡ
ᠣᠯᠭᠤᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᠬᠠᠷᠢᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠤᠯᠤᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠰᠢᠯᠭᠠᠭᠤᠷ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ᠂ ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠲᠤᠰᠬᠠᠶᠢᠯᠠᠨ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠨ ᠠ᠃
᠘᠂᠓᠂ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠑᠂ ᠘᠂᠒-ᠲᠥ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠲᠥᠪ ᠪᠠᠩᠻᠢ /ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠠᠩᠻᠢ /-ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ᠖
᠒᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠔᠂ ᠕᠂ ᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠦᢉᠡᠢ᠃
᠙ ᠳ᠋ᠣᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ᠃ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ
᠙᠂᠑᠂ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠪᠠᠷ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠪᠦᢈᠦ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠯ ᠪᠦᢈᠦᠢ
ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠬᠠᠷᠢᠶ ᠠ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠲᠦ ᠪᠠᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠰᠤᠨ ᠤ᠋ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋
ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠤᠷᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ᠂ ᠠᠯᠢᠪᠠ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠠᠷ ᠰᠠᠭᠠᠳ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠡᢉᠦᠰᢈᠡᢈᠦ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ
ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠲᠡᠢ᠃
ᠭᠤᠷᠪᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ
ᠪᠤᠰᠤᠳ ᠵᠦᠢᠯ
᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠴᠢ ᠳ᠋ᠦ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢈᠦ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ
᠑᠐᠂᠑᠂ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᢈᠦᠮᠦᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ᠗ ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ᠘ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ
ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠨ ᠡ᠃
᠑᠐᠂᠒᠂ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠦᠢᠯᠡᠳᠦᠯ ᠨᠢ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠨᠵᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠯ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ
ᠬᠠᠤᠯᠢ᠙ ᠂ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ᠑᠐ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠨ ᠡ᠃
᠑᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᢈᠦᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠪᠤᠯᠬᠤ
᠑᠑᠂᠑᠂ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒- ᠤ᠋ᠨ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᠒᠐᠓᠐ ᠣᠨ ᠤ᠋ ᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠑-ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠢ᠋
ᠳᠠᠭᠤᠰᠲᠠᠯ ᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠨᠢ ᠂ᠤᠴᠠᠷᠠᠯ
ᠵᠡᢉᠦᠯᠲᠡ ᠨᠦᢉᠦᠳ:
᠑᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠙᠙᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠒᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ
ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠓᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠐᠗ ᠣᠨ ᠤ᠋ ᠓᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠔᠂ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠐ ᠣᠨ ᠤ᠋ ᠓᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠕᠂ᠥᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠙ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠖᠂ᠲᠥᠪ ᠪᠠᠩᠻᠢ /ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠠᠨᢉᠻᠢ/- ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠙᠙᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠑᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠗᠂ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠘᠂ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠗ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠔ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠙᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠘ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠑᠐᠂ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃