Засгийн газарт чиглэл өгөх тухай № 114
2025 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 12-ны өдөр Дугаар 114 хот
Засгийн газарт чиглэл өгөх тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх
хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах,
үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор төрийн хяналт шалгалтын тогтолцоог оновчтой бүрдүүлэх хүрээнд дараах хууль тогтоомжийн төслийг боловсруулан Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т үүрэг болгосугай:
1/иргэн, аж ахуйн нэгжид зөвлөн туслах, урьдчилан
сэргийлэх, үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, төрийн хяналтын хүрээг оновчилж, хүнс, эрүүл ахуй, эм, эмчилгээний чанар, уул уурхай, газрын тос, байгаль орчин, дэд бүтэц, боловсрол зэрэг нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хөндөгдөх, эсхүл зөрчигдөх эрсдэлтэй үйл ажиллагаанд хяналт тавих төрийн хяналт шалгалтын зарчмыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
2/аж ахуй эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн
үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах, өрсөлдөөнт, чөлөөт зах зээлийн эдийн засаг хөгжих боломжийг бэхжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, өмчийн халдашгүй байдал, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах хүрээнд Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл.
2.Төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх, үр ашиггүй
зардлыг бууруулах, иргэнд очих төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай болгох хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т даалгасугай:
1/салбарын мэргэжлийн холбоо, иргэний нийгмийн
байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, төрийн зарим чиг үүргийг мэргэшсэн