Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 48
(1393)
— 2465 —

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 08

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2025 оны 10 дугаар Улаанбаатар

сарын 22-ны өдөр Дугаар 08 хот

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан

үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх

маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн

хуралдааны танхим 22.50 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг

Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан /даргалагч/, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, Л.Өлзийсайхан,

О.Мөнхсайхан /илтгэгч/, Э.Энхтуяа, Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар

Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд хүсэлт гаргагч

Монгол Улсын Ерөнхий сайдын итгэмжилсэн төлөөлөгч, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ, дэд дарга Д.Цолмон, ахлах референт Д.Баясгалан, референт Б.Төрбат, хууль зүйн шинжлэх ухааны доктор Н.Лүндэндорж; Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа, түүний итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын дэд даргын зөвлөх Г.Гантөгс, Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд дарга Ч.Ариунхур; Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Л.Энхнасан, Ц.Даваасүрэн, Ц.Идэрбат, Ч.Номин, Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Ганбаатар, М.Мандхай нар; мөн гэрчээр Монгол Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж; шинжээчээр хууль зүйн доктор О.Машбат нар хүрэлцэн ирсэн байна.

Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын дэд дарга,

г ишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа болон Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаас гарсан Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний

Төрийн мэдээлэл · 2025 · № 48 (1393)2465-р хуудас