Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 47
(1392)
— 2412 —

Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай № 104

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 11 дүгээр Улаанбаатар

сарын 20-ны өдөр Дугаар 104 хот

Монгол Улсын Их Хурлын даргыг

сонгох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх

хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.3 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын даргаар Улсын Их Хурлын гишүүн

Ням-Осорын Учралыг сонгосугай.

2.Энэ тогтоолыг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн

дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БАТ-ЭРДЭНЭ
Төрийн мэдээлэл · 2025 · № 47 (1392)2412-р хуудас