Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 46
(1391)
— 2403 —

Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай № 102

2025 оны 11 дүгээр Улаанбаатар

сарын 14-ний өдөр Дугаар 102 хот

Засгийн газрын үнэт цаас гаргах

эрх олгох тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1

дэх хэсэг, Өрийн удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газраас 2026 онд Өрийн удирдлагын

тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.3-т заасан зориулалтаар 561.2 тэрбум төгрөг хүртэлх дотоод үнэт цаас, мөн зүйлийн 12.1.4-т заасан зориулалтаар 1.0 тэрбум ам.доллар хүртэлх гадаад үнэт цаас гаргах асуудлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль болон Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичигт нийцүүлэн шийдвэрлэх эрхийг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т олгосугай.

2.Энэ тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн

дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БАТ-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
«Төрийн мэдээлэл» № 46, 2404-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2025 · № 46 (1391)2403–2404-р хуудас