Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 04
2025 оны 03 дугаар Улаанбаатар
сарын 28-ны өдөр Дугаар 04 хот
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт
Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх
маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн
хуралдааны танхим 11.30 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг
Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан даргалж, гишүүдэд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан, Б.Болдбаатар /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд
мэдээлэл, гомдол гаргагч иргэн Н.Туяа оролцлоо.
Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их
Хурлын гишүүн Г.Уянгахишиг хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцох боломжгүй болсон тул эзгүйд нь маргааныг хянан шийдвэрлэхийг зөвшөөрч байгаа тухай албан бичгийг ирүүлсэн болно.
Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12
дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Тойрогт ногдсон мандатын тооноос ... дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн ... саналын хуудсыг хүчингүйд тооцно.” гэж заасны “... дутуу ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль (цаашид “Үндсэн хууль” гэх)-ийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... чөлөөтэй ... сонгох эрхийн үндсэн дээр ... сонгоно.” гэснийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Монгол Улсын иргэн Н.Туяа Үндсэн хуулийн цэцэд
хандаж дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ:
“... Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны
өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам, эвслийн