Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 38
(1383)
— 1937 —

Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангийн хөрөнгийн удирдлагын бодлого батлах тухай № 72

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 02 дугаар Улаанбаатар

сарын 05-ны өдөр Дугаар 72 хот

Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангийн хөрөнгийн

удирдлагын бодлого батлах тухай

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 7.1.1-д заасныг

үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Ирээдүйн өв сангийн хөрөнгийн удирдлагын бодлого”-ыг

1 дүгээр хавсралт, “Хуримтлалын сангийн хөрөнгийн удирдлагын бодлого”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангийн хөрөнгийн

удирдлагын бодлогыг хэрэгжүүлж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нарт даалгаж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөсүгэй.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол

Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН
Төрийн мэдээлэл · 2025 · № 38 (1383)1937-р хуудас