Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 37
(1382)
— 1835 —

Үндэсний хорооны дүрэм, Ажлын албаны ажиллах журам батлах тухай № 51

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 01 дүгээр Улаанбаатар

сарын 29-ний өдөр Дугаар 51 хот

Үндэсний хорооны дүрэм, Ажлын албаны

ажиллах журам батлах тухай

Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн

6.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын үйл ажиллагааг

уялдуулан зохицуулах, бүсчилсэн хөгжлийн асуудлаар Засгийн газрын ерөнхий стратегийг тодорхойлох чиг үүрэг бүхий “Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны дүрэм”-ийг 1 дүгээр хавсралт, “Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны Ажлын албаны ажиллах журам”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Үндэсний хороо болон Ажлын албаны үйл ажиллагааг удирдлага

зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны дарга С.Амарсайханд даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Үндэсний хорооны дүрэм,

ажиллах журам батлах тухай” Засгийн газрын 2004 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 27 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН
ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН

Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 51 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү дүрмээр Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хороо (цаашид

“Хороо” гэх)-ны чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

1.2.Хороо нь Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын

үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, бүсчилсэн хөгжлийн асуудлаар Засгийн газрын ерөнхий стратегийг тодорхойлох, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны бүх шатны байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүрэг, бүсийн зөвлөлүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, бүс нутгийг хөгжүүлэх талаар дотоод, гадаадын хөрөнгө оруулагч байгууллага, иргэд, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг дэмжин зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

1.3.Хороо нь үйл ажиллагаандаа Бүсчилсэн хөгжлийн удирдлага

зохицуулалтын тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Татварын ерөнхий хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг удирдлага болгоно.

1.4.Хорооны Ажлын албаны үүргийг “Бүсчилсэн хөгжлийн

үндэсний хүрээлэн” улсын төсөвт үйлдвэрийн газар (цаашид “Ажлын алба” гэх) хэрэгжүүлнэ.

1.5.Хороо нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан

бичгийн хэвлэмэл хуудастай байна.

Хоёр.Үндэсний хорооны удирдлага, зохион байгуулалт

2.1.Хороог Монгол Улсын Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн

Үндэсний хорооны дарга (цаашид “Хорооны дарга” гэх) тэргүүлж, үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангана.

2.2.Хорооны гишүүн нь орон тооны бус байна.

2.3.Хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

2.4.Хорооны ээлжит хуралдааныг улирал тутамд зохион байгуулна.

Шаардлагатай тохиолдолд Үндэсний хорооны даргын санаачилгаар ээлжит бус хуралдаан зохион байгуулж болно.

2.5.Хорооны даргын эзгүйд түүний бүрэн эрхийг Үндэсний хорооны

Дэд дарга хэрэгжүүлнэ.

2.6.Хорооны хуралдааныг танхимаар болон цахимаар зохион

байгуулж болно.

2.7.Хорооны хуралдаанд нийт гишүүдийн ердийн олонх оролцсоноор

хуралдааныг хүчинтэйд тооцно.

2.8.Хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд

оролцсон нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд Хорооны даргын саналаар асуудлыг

шийдвэрлэнэ.

2.9.Ажлын алба нь Хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын

саналыг хүлээн авч, нэгтгэн, дарааллыг тогтоож Хорооны даргад танилцуулна.

2.10.Хорооны даргаас зөвшөөрсний дагуу Ажлын алба хуралдаанаар

хэлэлцэх асуудлын танилцуулга, холбогдох материалыг бэлтгэн хуралдаан эхлэхээс ажлын 3 өдрийн өмнө Хорооны гишүүдэд урьдчилан хүргүүлнэ.

2.11.Хорооны хуралдааныг холбогдох төрийн байгууллага болон

аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлага, харьяа байгууллага, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоо, эрдэмтэн, судлаач, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулан өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулж болно.

2.12.Хороо нь бүсчилсэн хөгжлийн асуудлаар холбогдох

мэргэжлийн байгууллага, эрдэмтэд, судлаачдыг оролцуулсан ажлын хэсэг, зөвлөл байгуулж, шаардлагатай судалгаа, шинжилгээ хийлгэж, санал, зөвлөмж, дүгнэлт гаргуулж болно.

2.13.Хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар

тогтоол гаргах бөгөөд тогтоолд Хорооны дарга гарын үсэг зурна.

2.14.Ажлын алба нь Хорооны хуралдааны тэмдэглэлийг хөтөлж,

баталгаажуулах бөгөөд тэмдэглэлд Хорооны дарга, Хорооны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.

2.15.Хорооны хуралдаанаас гаргасан тогтоолын хэрэгжилтийг

тухайн асуудлыг хариуцсан Үндэсний хорооны гишүүн болон Ажлын алба зохион байгуулж, хяналт тавьж ажиллах бөгөөд хэрэгжилтийг Үндэсний хорооны даргад тайлагнана.

Гурав.Үндэсний хорооны дарга, гишүүний эрх, үүрэг

3.1.Хорооны дарга Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын

тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас гадна дараах эрх, үүрэгтэй:

3.1.1.Хорооны ээлжит болон ээлжит бус хуралдаанаар

хэлэлцэх асуудлыг баталж, хуралдааныг товлох, даргалах;

3.1.2.хууль тогтоомжид заасан болон шаардлагатай гэж

үзсэн Хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх, танилцуулах;

3.1.3.Хороог дотоод, гадаадад төлөөлөх;

3.1.4.Хорооны гишүүдэд үүрэг, даалгавар өгч, биелэлтэд

нь хяналт тавих, хангалтгүй биелүүлсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх талаар томилох эрх бүхий этгээдэд санал хүргүүлэх;

3.1.5.Хорооны үйл ажиллагааны тайланг Засгийн газрын

хуралдаанд танилцуулах;

3.1.6.хуульд заасан бусад эрх.

3.2.Хорооны гишүүн дараах эрх, үүрэгтэй:

3.2.1.Хорооны тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр

дотоод зохион байгуулалтын арга хэмжээ авах, ажлын уялдаа холбоог хангаж хамтран ажиллах;

3.2.2.Хорооны хуралдаанд биечлэн оролцож, хэлэлцэх

асуудлаар санал оруулах;

3.2.3.Хорооны гишүүн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас

хуралдаанд оролцох боломжгүй тохиолдолд Ажлын албанд албан ёсоор мэдэгдэж, хуралдаанаар хэлэлцэх асуудалд урьдчилан албан бичгээр санал өгөх;

3.2.4.Хорооны тогтоолын хэрэгжилтийн явц, үр дүнтэй

танилцах, хариуцсан чиглэлийн дагуу зөвлөгөө, мэдээлэл өгөх, гарсан санал, хүсэлтийг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх;

3.2.5.Хорооны даргын өгсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх,

үр дүнг тайлагнах;

3.2.6.эрхэлсэн асуудлын хүрээ, чиг үүргийн дагуу Хороонд

холбогдох мэдээ, мэдээлэл, баримт гаргаж өгөх;

3.2.7.хариуцсан салбар, чиг үүргийн хүрээнд Монгол Улсын

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, ажлын үр дүнг цаг хугацаанд нь Хороонд тайлагнах;

3.2.8.Хорооны үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлантай

танилцах, Хорооноос хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл авах.

Дөрөв.Хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудал

4.1.Хорооны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:

4.1.1.Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан

төсөл, арга хэмжээг Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн зорилтот хөтөлбөр, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, улсын төсөвт тусган хэрэгжүүлэх санал;

4.1.2.бүс нутгийн хөгжлийн онцлогт нийцсэн татвар,

хөрөнгө оруулалт, зээлийн бодлого, бодлогын арга хэрэгслээр дэмжих санал;

4.1.3.салбар дундын хөгжлийн төсөл, хөтөлбөр, тэдгээрийн

хэрэгжилтийг хангах чиглэлээр санал;

4.1.4.бүсүүдэд олон улсын байгууллага, гадаадын зээл

тусламжаар хэрэгжүүлэх болон хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний үр дүн, тэдгээрийг уялдуулан зохицуулах санал, дүгнэлт;

4.1.5.бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд яам, агентлаг,

аймаг, нийслэл, Бүсийн зөвлөлүүдийн хоорондын ажлын уялдаа, зохицуулалтыг хангах асуудлаар санал, дүгнэлт;

4.1.6.бүсийн зөвлөлүүдийн хагас, бүтэн жилийн ажлын

тайлан, үр дүнгийн талаарх мэдээлэл, дүгнэлт, санал, тэдгээрийн үйл ажиллагаанд Үндэсний хорооны Ажлын албанаас өгсөн үнэлгээ, дүгнэлт;

4.1.7.Хорооноос байгуулсан ажлын хэсэг, зөвлөлийн

гүйцэтгэсэн ажлын тайлан, үнэлгээ, санал;

4.1.8.бүсийн хэлэлцээр байгуулах журмын төсөл, түүнийг

хэрэгжүүлэх санал, үндэслэл;

4.1.9.хууль тогтоомжид заасан бусад.

Тав.Бусад зүйл

5.1.Хороо нь өөрийн зохион байгуулалт, үйл ажиллагааны тухай

мэдээллийг Монгол, Англи хэлээр хөтлөх цахим хуудастай байж болно.

5.2.Хорооны гишүүн хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбоотой

төрийн болон албаны нууцад хамаарах асуудлыг задруулах, хуралдааны тогтоол баталгаажих хүртэл аливаа мэдээллийг бусдад тараахыг хориглоно.

----о0о----

Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 51 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ
АЖЛЫН АЛБАНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмаар Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны

Ажлын алба (цаашид “Ажлын алба” гэх)-ны үйл ажиллагааны зохион байгуулалттай холбогдсон харилцааг зохицуулна.

1.2.Ажлын алба нь Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны үйл

ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллана.

Хоёр.Ажлын албаны чиг үүрэг

2.1.Хорооны Ажлын албаны үүргийг “Бүсчилсэн хөгжлийн

үндэсний хүрээлэн” улсын төсөвт үйлдвэрийн газар хэрэгжүүлэх бөгөөд дараах чиг үүрэгтэй байна:

2.1.1.Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын

тухай хууль, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, хөгжлийн бодлогын баримт бичиг, Үндэсний хорооны эрхлэх асуудлаар Улсын Их Хурал, Засгийн газрын холбогдох шийдвэр, Хорооны тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулах;

2.1.2.Хорооны жил бүрийн үйл ажиллагааны

төлөвлөгөөний төслийг боловсруулж батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, холбогдох албан тушаалтан, байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, тайлангийн биелэлт, үр дүнг тооцох;

2.1.3.бүсчилсэн хөгжлийн асуудлаар Засгийн газар,

Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд танилцуулах, хэлэлцүүлэх асуудлын материалыг холбогдох журмын дагуу бэлтгэх;

2.1.4.Хорооны дарга болон гишүүдийг шаардлагатай

мэдээ, материалаар хангаж, лавлагааг холбогдох байгууллагуудаас гаргуулах;

2.1.5.Хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын

төлөвлөгөөний төслийг боловсруулан Үндэсний хорооны даргаар

батлуулах;

2.1.6.Хорооны хуралдаан зохион байгуулах бэлтгэл

ажлыг хангах, хуралдааныг зохион байгуулах;

2.1.7.Хорооны тогтоолыг албажуулан гишүүд болон

холбогдох байгууллагад хүргүүлэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллах;

2.1.8.Хорооны үйл ажиллагааг олон нийтэд таниулах,

сурталчлах ажлыг зохион байгуулах;

2.1.9.Хорооны албан хэрэг хөтлөлтийг зохих журмын

дагуу эрхлэн хөтөлж, хадгалалт, хамгаалалтын асуудлыг хариуцах.

Гурав.Бусад зүйл

3.1.Ажлын албаны алба хаагч Хорооны үйл ажиллагаатай

холбоотой Төрийн болон албаны нууцад хамаарах асуудлыг задруулах, Хорооны хуралдааны тогтоол баталгаажих хүртэл аливаа мэдээллийг тараахыг хориглоно.

----о0о----

«Төрийн мэдээлэл» № 37, 1843-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 37, 1844-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 37, 1845-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 37, 1846-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 37, 1847-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 37, 1848-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 37, 1849-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 37, 1850-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 37, 1851-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2025 · № 37 (1382)1835–1851-р хуудас