Журам батлах тухай № 43
2025 оны 01 дүгээр Улаанбаатар
сарын 29-ний өдөр Дугаар 43 хот
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн
9.3.8, Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 7.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Хяналт-шинжилгээ хийх журам”-ыг 1 дүгээр хавсралт, “Үнэлгээ
хийх журам”-ыг 2 дугаар хавсралт, “Байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх журам”-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол
Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам шинэчлэн батлах
тухай” Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 206 дугаар тогтоол, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 374 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэ тогтоолыг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.