Д.Галбаатарын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг дарга, тус аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох захиргааны хэргийн тухай № 001/ХТ2025/0066
2025 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 26-ны өдөр Дугаар 001/ХТ2025/0066 хот
Д.Галбаатарын нэхэмжлэлтэй,
Архангай аймгийн Засаг дарга, тус аймгийн
Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд
тус тус холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн
шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Г.Банзрагч
Шүүгчид: М.Батсуурь
Х.Батсүрэн
Ц.Цогт
Илтгэгч: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 109/ШШ2025/0005 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03
дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2025/0223 дугаар магадлалтай,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025
оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 001/ШХТ2025/0245 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, хариуцагч Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын гомдлоор, нэхэмжлэгч Д.Галбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Анхбаяр, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Гомбодорж (цахимаар), хариуцагч Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга В.Баянтөр, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Цахир сумын
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/10 дугаар тогтоол, Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Д.Галбаатарыг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/65, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Б.Баасантогтохыг албан тушаалд томилох тухай” Б/66 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”.