Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 34
(1379)
— 1696 —

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай № 90

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 07 дугаар Улаанбаатар

сарын 09-ний өдөр Дугаар 90 хот

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх

асуудлын тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4

дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар

дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:

1/Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Нийгмийн

даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл;

2/“Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон

гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

3/“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах

Үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

4/Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд

нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

5/Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 6/Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж,

ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд;

7/“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн

ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

8/Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт,

өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл;

Төрийн мэдээлэл · 2025 · № 34 (1379)1696-р хуудас