Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 33
(1378)
— 1583 —

Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай № 48

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 05 дугаар Улаанбаатар

сарын 29-ний өдөр Дугаар 48 хот

Монгол Улсын хөгжлийн 2026 оны

төлөвлөгөө батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх

хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын

тэргүүлэх чиглэл”-ийг 1 дүгээр хавсралтаар, “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-г 2 дугаар хавсралтаар, “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлт”-ийг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг баталсантай

холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд туссан

улсын төсвийн эх үүсвэрээр санхүүжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээг Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгах;

2/Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд төр,

хувийн хэвшлийн түншлэл болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тусгасан төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаж ажиллах;

3/Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний

биелэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулж, биелэлтийг нэгтгэн гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/-нд даалгасугай.

4.Энэ тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн

дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Төрийн мэдээлэл · 2025 · № 33 (1378)1583-р хуудас