Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 32
(1377)
— 1558 —

Зарим Байнгын хорооны даргыг cонгох тухай № 82

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 07 дугаар Улаанбаатар

сарын 09-ний өдөр Дугаар 82 хот

Зарим Байнгын хорооны даргыг

cонгох тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6,

25.7 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын гишүүн Одсүрэнгийн Номинчимэгийг

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны даргаар, Монгол Улсын Их Хурлын гишүүн Бадрахын Найдалааг Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар тус тус сонгосугай.

2.Энэ тогтоолыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн

дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Төрийн мэдээлэл · 2025 · № 32 (1377)1558-р хуудас