Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 32
(1377)
— 1539 —

Байнгын хорооны даргыг улируулан сонгох тухай № 76

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 07 дугаар Улаанбаатар

сарын 08-ны өдөр Дугаар 76 хот

Байнгын хорооны даргыг улируулан

сонгох тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6,

25.7 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын гишүүн Дамдины Цогтбаатарыг

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргаар улируулан сонгосугай.

2.Энэ тогтоолыг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн

дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Төрийн мэдээлэл · 2025 · № 32 (1377)1539-р хуудас