— 1464 —
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай № 72
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 04-ний өдөр Дугаар 72 хот
Санхүүгийн зохицуулах хорооны
орон тооны бус гишүүнийг
томилох тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай
хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Өвгөнхүүгийн Гэрэлт-Одыг Санхүүгийн зохицуулах хорооны
орон тооны бус гишүүнээр томилсугай.
2.Энэ тогтоолыг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН