Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай № 86
2025 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 09-ний өдөр Дугаар 86 хот
Засгийн газрын өрийн баталгаа гаргах
зөвшөөрөл олгох тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1
дэх хэсэг, Өрийн удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний
түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд “Нэгдүгээр тойрог зам” төслийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх зорилгоор авах зээллэгийн 2025 онд ашиглах 260.3 сая ам.долларын үндсэн болон хүүгийн төлбөрийн 85 хувь хүртэлх хэмжээнд “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт 2025 оны төсвийн жилд багтаан Засгийн газрын өрийн баталгаа гаргах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т зөвшөөрсүгэй.
2.Энэ тогтоолыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.