Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 5
(770)
— 380 —

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

1/192 дугаар зүйл:

“192 дугаар зүйл.Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагаанд хяналт тавих

1.Хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавина.”

2/23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт:

“5/санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Хадгаламжийн даатгалын корпорацид санхүүгийн дэмжлэг үзүүлэх.

2 дугаар зүйл.Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын “банкнаас” гэснийг “банк, Хадгаламжийн даатгалын корпорациас” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр хот

БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Банкны тухай хуулийн 64 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 64.1.4 дэх заалт нэмсүгэй:

“64.1.4.хадгаламжийн албан журмын даатгалын нөхөн төлбөр;”

2 дугаар зүйл.Банкны тухай хуулийн 64.1.4-64.1.7 дахь заалтын дугаарыг “64.1.5-64.1.8” гэж өөрчилсүгэй.

Төрийн мэдээлэл · 2013 · № 5 (770)380-р хуудас